СҮХБААТАР: Хүүхдийн тасаг нэмэлтээр ор дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Томуу,
томуу төст өвчний дэгдэлт их байна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд их тархаж байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нэмэлтээр ор дэлгэж, мөн хүүхдийн өдрийн эмчилгээний болон 24 цагийн турш утсаар зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар түргэн тусламжийн дуудлагын 95,6 амбулаторийн үзлэгийн 92,2 хувийг томуу төст өвчин эзэлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн 31, хүүхдийн
тасгаар эмчлүүлэгчдийн 87,2 хувь нь томуу төст өвчний оноштой байна.
Амбулаториор
өдөр бүр хоёр эмч зэрэг үзлэг хийж, мөн өдрийн эмчилгээг нэг эмч, нэг сувилагч
хийж байгаа ч түргэн тусламжийн дуудлага тасрахгүй, томуу төст өвчний ачаалал их байна. Тиймээс яг энэ цаг үед эцэг эхчүүд хүүхдэдээ маш сайн анхаарал халамж тавьж, амин дэмтэй
хоол хүнсээр хооллож, улирал шилжиж байгаатай холбоотойгоор дулаан хувцаслах
шаардлагатай байна. Мөн дур
мэдэн эм тариа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Өвчний ерөнхий шинж тэмдэг илэрсэн тохиолдолд шууд харьяа ЭМБ-д
хандахыг онцгойлон анхааруулж байна гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, их эмч А.Ууганцэцэг хэллээ.