ДОРНОГОВЬ: Нэг боодол өвс 12000 төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын төвд нэг боодол өвс 12000 төгрөгийн үнэтэй байна.
Тус аймаг хадлангийн талбай байхгүй тул бусад аймгаас өвс худалдан авдаг. Тэгвэл Дорнод, Сүхбаатар аймагт газар дээрээ нэг боодол өвс 5000-6000, Хэнтий аймагт 6000, Сэлэнгэ аймагт 4500-6000, Төв аймагт 6000-7000 төгрөгийн үнэтэй борлуулж байгаа аж.
Өвсийг говь нутаг руу тээвэрлэхэд замын зардалд
багагүй мөнгө зарцуулдаг гэж орон нутгаас мэдээлэв.