ДАРХАН-УУЛ: Гэр хорооллын зарим багт “ХУРДАН” төвийн салбар ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дархан сумын Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд "ХУРДАН" төвийг Дархан сумын 18 багийн төвд байгуулахаар ажиллаж байна. Эхний ээлжид Тосгоны нэг, хоёр, гурав, долоодугаар багийн төвд нээн ажиллуулж байна.
Багуудад нээсэн уг төвд төрийн үйлчилгээний нэгдсэн системийн ажилтнууд ажилладаг аж. Ингэснээр төрийн анхан шатны үйлчилгээ авч буй иргэдэд хялбар болж, цаг хугацаа хэмнэж эхэлжээ.
"ХУРДАН" төв нь төрийн 35
байгууллагын 440 үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлдэг. Дээрх
үйлчилгээнд 94 төрлийн
лавлагаа, тодорхойлолт, 55 төрлийн нэг шатлалт үйлчилгээ, 291 төрлийн олон шатлалт үйлчилгээг үзүүлдэг
аж.