ТӨВ: Аймгийн хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 23 иргэн үйлдвэрлэлийн осолд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-11-07 17:31:51

2023 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Төв аймгийн хэмжээнд 10 дугаар сарын байдлаар 23 иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлд өртсөн байна. Үүнээс 48 хувь нь уул уурхайн салбарт тохиосон бол, боловсруулах үйлдвэрт дангаараа 20 хувь нь, барилга, эрүүл мэнд, боловсролын салбарт 30 хувь нь тохиожээ. Тодруулбал, эдгээр осол гэмтлээс үүдэн 5 хүний амь эрсэдсэн байна.

 

Иймд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт”, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлөөс ХХҮГ-тай хамтран сургалт зохион байгуулав.

 


Энэхүү сургалтад эрсдэл өндөртэй аж ахуйн нэгж байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл, Зуунмод хотод үйл ажиллагаа явуулж буй төсвийн болон төрийн өмчит байгууллагын нийт 50 орчим байгууллагын 100 гаруй албан хаагч, ажилтнууд танхимаар, 27 сумын ХАБЭА-н салбар зөвлөлийн 130 гаруй гишүүн цахимаар оролцлоо.

 


Тэдний эрэлт хэрэгцээний дагуу Хамтын гэрээг хэрхэн хийх вэ, хамтын гэрээнд ХАБЭА-н асуудал, зардлыг ХАБЭА-н тухай хуулийн хүрээнд хэрхэн тусгах, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн талаар мэдээлэл өгөв.

 

Түүнчлэн, ажлын байрны аюул, үүсэх шалтгаан, үр дагаврын шинжилгээ, ажлын байранд эрсдэлийн үнэлгээ хийх, үйлдвэрлэлийн осол, ХАБЭА-н зөвлөлийг хэрхэн байгуулан ажиллах, зөвлөлийн чиглэл, зэрэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.


Ажил олгогч нь үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно.


関連ニュース