ХОВД: Малчид 62 мянган тонн өвс бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг даргын албан даалгаврын хүрээнд малчдын түвшинд 58.6 мянган тонн өвс, 3.0 мянган тонн тэжээл, 8.0 мянган тонн хужир шүү бэлтгэх төлөвлөгөө гаргасан.
Үүний дагуу одоогийн байдлаар малчдын түвшинд нийт 62.0 мянган тонн өвс, 2027 тонн тэжээл, 6610 тонн хужир шүү бэлтгэжээ.
Өөрөөр хэлбэл, Ховд аймагт хадлан бэлтгэх ажил 100 хувь, тэжээл бэлтгэл 67.6 хувь, хужир шүү бэлтгэл 82.6 хувьтай явж байна.
Одоогоор сумын аюулгүйн нөөцөд 583.3 тонн өвс, 219.5 тонн тэжээл бэлтгэсэн ба аймгийн
аюулгүйн нөөцөд 80 тонн
өвс, 68.5 тонн тэжээл бэлтгэсэн байна.
Өвөлжилтийн
бэлтгэлд зориулж 2023 оны төсвийн тодотголоор 380 сая төгрөг тусгасан юм. Аймгийн нөөцөд өнгөрсөн оны нөөцөөс цеопит, ашигт
долооц 20 орчим тонн
хадгалж буй.
Мөн Булган сумын механикжсан салаа 4000 боодол өвс бэлтгэжээ.