ХОВД: Оюутнуудад 40 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар
сургууль нь багш болон
багш бус 38 хөтөлбөрөөр элсэлт авдаг бөгөөд энэ хичээлийн жилд бакалаврын
түвшинд 330 оюутан элсэн суралцаж байна.
Тус
сургуульд шинээр
элссэн оюутнуудын тангараг өргөх ёслол энэ сарын 8-нд боллоо.
Оюутан бүр бусдаас зөв үлгэр дуурайлал авч эрдэм мэдлэгтэй, эелдэг
харилцаатай байхыг ухамсарлах,
сурталчлах зорилготой энэхүү тангараг
өргөх ёслолд Ховд аймгийн Засаг дарга
Э.Болормаа оролцож, мэндчилгээ дэвшүүлэв. Мөн амжилттай суралцаж буй нэр бүхий
оюутнуудад 40 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олголоо.
Өөрөөр хэлбэл, 2023-2024
оны хичээлийн жилд тус сургуульд Элсэлтийн ерөнхий
шалгалтын өндөр оноотой элссэн 12 оюутан, багш мэргэжлээр хамгийн өндөр голч
оноотой суралцаж буй Ховд аймгийн хөдөөгийн 16 сум, Жаргалант сумын 12 баг тус
бүрээс нийт 28 суралцагч энэ удаа Ховд
аймгийн Засаг даргын нэрэмжит нэг сая төгрөгийн сургалтын тэтгэлэг
авсан юм.