Монос Экспо – 2016 өдөрлөг Өвөрхангай аймгаас эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-21 22:03:46

Монос группээс “Монос-Экспо 2016” үзэсгэлэн яармагийг Өвөрхангай аймагт зохион байгууллаа.

Энэ үеэр Монос Группийн үйлдвэрлэсэн эм, гоо сайхан, хүнсний нэмэлт тэжээл зэрэг хэрэглэгчдийн хэдийн танил болсон брэндүүдээс эхлээд шинээр худалдаанд гарч буй бүтээгдэхүүнүүд, гадаадын гэрээт байгууллагуудын эм, бэлдмэлийг иргэдэд танилцуулж, хямдралтай худалдаа явуулсан юм.

Мөн иргэдэд дархлаа, хүүхдийн эрүүл ахуй, гоо сайхан, зөв хооллолт, анхан шатны тусламжийн талаар заавар зөвлөмж өгч, нарийн мэргэжлийн эмч нар сахар, ясны сийрэгжилт, даралтыг тодорхойлох, чих хамар, хоолой, мэдрэл, дотор зэрэг зургаан төрлийн үзлэг, оношилгоог 800 гаруй иргэнд үнэ төлбөргүй хийлээ.

Монос группээс ийм өдөрлөгийг 2005 оноос жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа Өвөрхангай аймгаас эхлүүлж байна.

Өвөрхангай Б.Батчимэг

関連ニュース