Газар Дундын тэнгист Америкийн нисдэг тэрэг осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-11-13 14:45:30

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /BBC/. Америкийн цэргийн таван алба хаагч Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт нисдэг тэрэгний ослоор амиа алдсан тухай АНУ-ын Зэвсэгт хүчин мэдэгджээ.


Нисдэг тэрэг ээлжит бэлтгэл сургуулилалтын үеэр түлш цэнэглэх явцдаа осолдсон байна. Израил, ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ тус бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлээд байгаа юм.


Ерөнхийлөгч Жо Байден амь эрсэдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлж, цэргийн алба хаагчид “улс орныхоо төлөө өдөр бүр амь насаа эрсдэлд оруулж байна хэмээн мэдэгдсэн байна. Зэвсэгт хүчний мэдэгдэлд онгоц хаанаас нисэж байсан, осол хаана болсон талаар тодорхой дурдаагүй байна.


Гэхдээ АНУ сүүлийн нэг сарын хугацаанд нисэх онгоц тээгч хоёр хөлөг онгоц, мөн усан онгоц, байлдааны онгоцуудаа Газар дундын тэнгисийн зүүн хэсэг рүү шилжүүлэн байрлуулсан юм. Израил, ХАМАС-ын мөргөлдөөн бүс нутгийн бусад хэсэгт ч мөн нөлөөлж магадгүй гэж Америкийн тал санаа зовниж байгааг уг шийдвэр харуулж байна.


Ялангуяа Ливаны Хезболла хөдөлгөөнийг мөргөлдөөнд оролцохоос сэргийлэхийг эрмэлзэж байна. Уг хөдөлгөөнийг Иран улс дэмждэг бөгөөд тус улс мөн ХАМАС-ыг санхүүжүүлж, зэвсэглэдэг байна.  

関連ニュース