ЗАВХАН: Агаарын тоосонцрын агууламж хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-13 15:20:48

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Тус аймагт агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэлээр усан халаалттай 15-100кВт хүчин чадалтай зуух сүүлийн жилүүдэд багасжээ.


Энэ нь зарим сумын жижиг зуухнууд нэг төвлөрсөн халаалтад холбогдсонтой холбоотой байна.


Усан халаалтын 15-100кВт хүртэл чадалтай 128 зуухнаас жилд дунджаар 2131тн үнс хуурайгаар хог хаягдлын төвлөрсөн цэгт хаядаг байна.


Аймгийн 24 сумын айл өрхүүд нь ихэвчлэн мод хэрэглэдэг ба сүүлийн хоёр жилийн судалгаагаар модны хэрэглээ 10 хувь буурсан, нүүрсний хэрэглээ 2427.675 тонноор нэмэгджээ. Айл өрхүүдийн нүүрсний хэрэглээ нэмэгдэх хандлагатай байна. Харин Улиастай, Тэлмэн, Шилүүстэй суманд сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдсэн байна.


Завхан аймгийн хэмжээнд нийт агаар бохирдуулагч 10565 айл өрх, 6773.475 тн нүүрс, 92683.9 м3 мод, 2952.128 тн бусад болон боловсруулсан түлшийг жилд зарцуулдаг. Өөрөөр хэлбэл галлагаатай айл өрх бүр агаар бохирдуулагч юм.


Аймгийн төв Улиастай сумын агаар бохирдуулагч гол элемент нь хүхрийн давхар исэл, том ширхэгт тоосонцор байна.  

Улиастай сумын агаарын чанар, төлөв байдлын судалгааг жил бүр хийдэг. Судалгаагаар агаар бохирдуулагч гол элемент нь хүхрийн давхар исэл, том ширхэгт тоосонцор байна.


Ялангуяа халаалтын улиралд PM10 хувьд хүрдэг. Өнөөдрийн байдлаар MNS4585: Стандарттай харьцуулахад PM 2.5 тоосонцор, хүхэрлэг хий, азотын давхар исэл, PM10 тоосонцрын агууламж хэвийн хэмжээнд байна гэж Ус цаг уур орчин шинжилгээний газраас мэдээлэв.

関連ニュース