ДАРХАН-УУЛ: Ирэх онд 41 төсөл, бүтээн байгуулалтад 139 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-13 16:21:30

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганаар 2024 оны улсын төсвийг эцэслэн баталсан. Ирэх онд Дархан-Уул аймагт 139.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 41 төсөл арга хэмжээ, бүтээн байгуулалт хийх аж.


Тодруулбал дэд бүтцийн чиглэлд 22.9 тэрбум, авто замын салбарт 37.7 тэрбум, боловсролын салбарт 51.1, тэрбум, эрүүл мэндийн салбарт 8.5 тэрбум, цахилгаан, дулаан хангамжийн чиглэлд 19.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тус тус хийхээр тусгагджээ.


Түүнчлэн өмнөх төслүүдээс Музей, номын сангийн цогцолбор, Спорт цогцолборууд, авто зам зэрэг дуусаагүй ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ.

Ирэх оноос шинээр хийх ажлуудаас онцолбол, Дархан болон Орхон суманд шинэ сургууль, Дархан сумын 15 дугаар баг Мангирт хэсэг,  хоёр,14 дүгээр багт шинэ цэцэрлэг, Дархан арьс ширний цогцолборын цэвэрлэх байгууламж, Залуус нэг, хоёр орон сууцны хорооллын инженер, цахилгаан хангамжийн ажил, Өрхийн эрүүл мэндийн төвийн барилгын өргөтгөлүүд, бичил үйлдвэр, үйлчилгээг дэмжих тоног төхөөрөмж, “Шинэ хөдөө” төсөл, болон шинэ суурьшлын бүсийн хатуу хучилттай зам зэрэг бүтээн байгуулалт, төслийн ажлуудыг хийх ажээ.

 

関連ニュース