ДОРНОГОВЬ: Мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2023 оны арваннэгдүгээр сарын 16/МОНЦАМЭ/. Энэ оны арваннэгдүгээр сарын 01-03-нд Арабын Нэгдсэн Эмират
Улсын Абу Даби хотноо болсон Жюү жицүгийн Мастерсын дэлхийн аварга шалгаруулах
тэмцээнээс Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг алтан медаль хүртжээ.
Тэрбээр Мастерсын хөх бүсний М1 ангиллын -120кг жинд барилдаж алтан медаль
хүртсэн байна. Жюү жицүгийн спорт нь хэвтээ
барилдаан, уян хатан чанараараа бусад спортоос ялгардаг аж. Жюү жицүгийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас өсвөр үе насанд хүрэгчид, мастерс ангиллын нийт 70 гаруй тамирчин өрсөлдсөн аж.