ХОВД: Тод үсгээрх бичгийн дурсгал 260 гаруйг цуглуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. МУИС-ийн Ховд аймаг дахь салбар сургуулийн багш, судлаачид 40 гаруй жилийн хугацаанд
олон төрлийн судалгааны чиглэлийг бий болгож, хөгжүүлж ирсний нэг нь “Ойрад
судлал” юм.
Энэ
удаад холбогдох байгууллагуудтай хамтран "Ойрад монголчуудын соёл, бичиг үсгийн дурсгалын хадгалалт хамгаалалт,
хэтийн төлөв” сэдэвт эрдэм
шинжилгээний бага хурал, тод үсгийн сургалт, номын үзэсгэлэн зохион байгууллаа.
Энэхүү
үйл ажиллагаа нь Ойрад монголчуудын түүх, соёлын өвийн зарим
асуудлаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох, өв соёлын хадгалалт, хамгаалалтад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх,
цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөлтийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн
дэвшилтэй холбох боломжийг өргөжүүлсэн байна.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр гурван үндсэн сэдвийн хүрээнд зургаан
эрдэмтэн судлаач илтгэл танилцууллаа. Тэд Ойрад монголчуудын түүх, соёлын өв, ёс
заншил, зан үйл, ардын уламжлалт мэдлэг, соёлын судалгаа зэрэг асуудлыг хөндсөн
байна.
1990
оноос хойш судлаачид энэ
хуралд чухал холбоотой
баруун
Монголын түүх, соёлын асуудлууд, тод үсэг, нутгийн аялгууны чиглэлээр олон
материал цуглуулж, өнөөдөр Баруун Монголын ард түмний аман зохиол, аялгуу
судлалын санг бүрдүүлээд байгаа.
Энэ санд зөвхөн тод
үсгээрх дурсгал гэхэд 260
гаруй бий.