ӨМНӨГОВЬ: Хүчтэй шороон болон цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-12-05 09:18:46

Даланзадгад, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурахыг УЦУОШГ-аас мэдээллээ.


Өмнөговь аймгийн нутгаар шөнөдөө нутгийн хойд хэсгээр, маргааш буюу арванхоёрдугаар сарын 5-ны өдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. Салхи секундэд 14-16 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна.

 

Тиймээс иргэд, тээвэрчид хол, ойр замд гарахгүй байх, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулахыг Өмнөговь аймгийн ОБГ-аас анхаарууллаа.    

 

関連ニュース