ӨМНӨГОВЬ: Арилжааны найман банкны 53 нэгж салбар санхүүгийн үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-17 12:24:14

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/.  Өмнөговь аймагт арилжааны найман банкны долоон салбар, 51 тооцооны төв, нэг тооцооны кассаар 379 ажилтан банк санхүүгийн үйл ажиллагааг иргэдэд хүргэж байна.


Банкны салбарын нийт зээлийн үлдэгдэл 2025 оны есдүгээр сарын байдлаар 714.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 99.6 тэрбум төгрөгөөр өсжээ.


Харин чанаргүй зээлийн үлдэгдэл 25.7 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеийнхээс 9.9 тэрбум төгрөгөөр өссөн бол анхаарал хандуулах зээлийн үлдэгдэл энэ сарын эцсийн байдлаар 18.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 44.2 хувиар буюу 5.7 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлтэй гарчээ.


Мөнгөн хадгаламжийн үлдэгдэл 333.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.


Нийт зээлдэгчийн тоо 2025 оны есдүгээр сарын байдлаар 59.1 мянга, нийт хадгаламжийн данс эзэмшигчийн тоо 89.5 мянга, харилцах данс эзэмшигчдийн тоо 195.6 мянга, АТМ-ын тоо 50 ширхэг, нийт төлбөрийн карт эзэмшигчдийн тоо 93.7 мянга байна.


Мөнгөн хадгаламжийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 14.9 хувиар өссөн талаар Өмнөговь аймгийн Статистикийн газар мэдээллээ.

関連ニュース