ХӨВСГӨЛ: Хяналтын тооллогыг 3 чиглэлд хийж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-12-12 13:10:03

Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс жилийн эцсийн мал тооллогын хяналтын тооллогыг өнөөдрөөс эхлэн гурван чиглэлд хийж эхэллээ.

 

Мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн тооллого энэ сарын 7-17-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна. Тус аймагт мал, тэжээвэр амьтдын жилийн эцсийн  тооллогод 1100 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.




Цэцэрлэг, Улаан-уул, Цагааннуур, Баянзүрх, Шинэ-Идэр, Галт, Жаргалант зэрэг суманд цас их орсны улмаас зарим айл өрхүүдэд машин очиход хүндрэл гарч байгаа гэнэ.


Хөвсгөл  аймаг өнгөрсөн онд 6 254 494 толгой мал тоолуулж улсдаа тэргүүлсэн. Нийт малын тоо өмнөх оноос 311280 толгойгоор буюу 5,2 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна.

 

関連ニュース