ХӨВСГӨЛ: Их-Уул сумын малчин Б.Бямбасүрэн "Аймгийн аварга адуучин"-аар шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-30 13:20:54

Мөрөн, 2025 оны долоодугаар сарын 30 / МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Засаг даргын тамгын газар, Адуучдын холбоо хамтран аймгийн аварга шалгаруулах “Адуучин-2025” тэмцээнийг зохион байгуулав.


Тус тэмцээнд 60 орчим залуус оролцож Их-Уул сумын малчин  Б.Бямбасүрэн "Аймгийн аварга адуучин"-аар шалгарч Улсын тэмцээнд оролцох эрх авлаа.


Залуус уурга, ташуур шүүрэх, морь бугуйлдах, эмнэг хангал бугуйлдах зэрэг төрлөөр өрсөлдсөн бөгөөд тэмцээн нь мал маллах монгол ухааныг залуустаа өвлүүлэх ач холбогдолтой юм.


Эрт дээр үеэс Монголчууд малаа морио унаж хариулж ирсэн уламжлалтай тул мотоциклоос татгалзах Монгол ёс заншлаа түгээн дэлгэрүүлэхийг тэмцээнийг зохион байгуулагч Адуучдын холбооноос уриалж байлаа.



 



関連ニュース