Вашингтон муж улсад болсон буудалцааны сэжигтэнг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Вашингтон муж улсын цагдаа нар баасан гарагт худалдааны төвд болсон буудалцааны сэжигтэнг баривчилжээ.
Сэжигтэн 20 настай Аркан Сетин нь Туркийн иргэн бөгөөд буудалцаан болсон газраас баруун урд зүгт 50 км-ийн зайд байрладаг Оак Харбор хотын байнгын оршин суугч ажээ.
Цагдаа нар түүнийг хяналтын камерийн бичлэг, гэрчүүдийн мэдүүлгээс үндэслэн буудалцаан болсноос хойш 24 цагийн дараа гэрийнхээ ойр явж байхад нь баривчилжээ.
Цагдаа нар одоогоор сэжигтэн этгээд хохирогчидтой холбоотой эсэх болон ямар нэг террорист үйл ажиллагаатай холбоотой шинж тэмдэг олоогүй байна.
Бурлингтон дүүргийн “Cascade” худалдааны төвд болсон буудалцаанд 5 хүн амь үрэгджээ.
Д.Нямтулга