ХОВД: Дуут суманд -37.4 градус хоносон нь хамгийн хүйтэн байлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн
шөнө Ховд аймгийн Дуут суманд хамгийн хүйтэн буюу -37.4 градус хүрлээ. Харин Алтай
суманд -28.3 градус хоносон нь хамгийн дулаан байлаа.
12
дугаар сарын 25-ны өдөр хүртэлх долоо хоногийн
цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд хугацааны дунд үе хүртэл нийт
нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна.
Энэ
сарын 21-нд зарим газраар бага зэргийн цас орно.
Салхи энэ сарын 18, 21-нд зарим газраар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар
секундэд 12-14 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхи нийт нутгаар баруунаас
секундэд 4-9 метр байна.
Агаарын
температурын хувьд нийт нутгаар шөнөдөө
-29-34 градус, өдөртөө -18-23 градус хүйтэн байх төлөвтэй.
Энэ
сарын 23-ны өдрөөс нийт нутгаар хүйтний
эрч бага зэрэг суларч, шөнөдөө -24-29 градус хүйтэн, өдөртөө -13-18 градус
хүйтэн байна гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.