БАЯН-ӨЛГИЙ: Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 78,3 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-12-21 15:43:49

Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд өнгөрсөн 7 хоногт амбулаториор 7825 хүн үйлчлүүлсний 7,4 хувьд нь томуу, томуу төст төст өвчний тохиолдол бүртгэгджээ.


Энэ нь өмнөх 7 хоногтой харьцуулахад 2,4 хувиар өссөн үзүүлэлт аж.


Түүнчлэн түргэн тусламжийн 382 дуудлагын 33 хувийг, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай 239 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 20 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа.   


Өвчний тухайн төрлөөр өвчлөгсдийн 78,3 хув нь 15 нас хүртэлх, үүнээс 73,6 хувь нь 5 нас хүртэлх хүүхдүүд байна.


Томуу, томуу төст өвчний дэгдэлт Толбо суманд 10 хувь, Алтанцөгцөд 11, Цэнгэлд 11.6, Алтайд 12, Булганд 16, Баяннуурт 20, Сагсай суманд хамгийн өндөр буюу 32.7 хувийн өндөр үзүүлэлттэй бүртгэгдсэн. Тус аймаг нь томуугийн цар тахал болон улирлын томуугийн хүндрэлийн эрсдэлийн үнэлгээгээр “алаг цоог дэгдэлт” буюу улбар шар түвшинд байгаа


Томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймгийн төвийн Өрхийн эмнэлгүүд ажлын өдрүүдэд 19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байна.

関連ニュース