ХОВД: Онцгой байдлын алба хаагчид энэ онд 500 орчим хүний амийг авран хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-12-21 19:55:49

Жаргалант, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/.  Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар өнөөдөр 2023 оны ажлаа нэгтгэн танилцуулж, нэр бүхий шилдэг алба хаагчдад шагнал гардууллаа.

Тус байгууллага нь баруун бүсийн хэмжээнд гарсан гал түймэр, гамшиг ослын үед эрэн хайх, аврах, гал түймэр унтраах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр тогтмол үүрэг гүйцэтгэж байна.

Энэ онд нийт 497 хүний амийг авран хамгаалж, 1210 иргэнийг аюулгүй газар зөөвөрлөн,  иргэн, хуулийн этгээдэд учирч болзошгүй 20 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.


Өнөөдөр 50 гаруй алба хаагч аймгийн болон Онцгой байдлын байгууллагын нэрэмжит шагналаар энгэрээ мялаасан ба зарим алба хаагч шинээр цол авч, зарим нь цол нэмлээ. 


Тус аймгийн Онцгой байдлын байгууллага нь алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч, ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэн, зарим техник хэрэгслийг энэ онд шинэчилжээ. 


 

関連ニュース