ХОВД: Шинээр тодорсон Улсын аварга малчин, тариаланчдын нэрсийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-18 11:08:34

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт 8000 орчим малчин өрх, 3200 гаруй газар тариалан эрхлэгч бий.


Малчин өрхүүд 2023 онд нийт 3195.6 мянган толгой мал тоолууллаа.


Харин тариаланчид энэ жил нийт 3333.9 га талбайд тариалалт хийж, 29.8 мянган тонн ургац хураан авч, зах зээлд нийлүүлсэн амжилттай байна.    


Сар шинийн босгон дээр Ховд аймгаас тодорсон Улсын аварга малчин, тариаланчдын нэрсийг албаныхан цахим хэлбэрээр танилцуулж байна.   

Тус аймгаас шинээр Улсын Хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин арав, Улсын аварга тариаланч дөрөв төрөн гарлаа.   

Онцлоход, "Улсын Хошой аварга малчин"-аар Манхан сумын Ботгон багийн малчин Бямбаагийн Дэчингончиг шалгарсан байна.   

Храин "Улсын аварга малчин"-аар:     

  • Дарви сумын Дэлгэр багийн малчин Дамдиндорж овогтой Лхагвасүрэн
  • Дөргөн сумын Аргалант багийн малчин Шагдарсүрэн овогтой Түвшинтөгс
  • Жаргалант сумын Рашаант багийн малчин Хонорбай овогтой Өмирбек
  • Манхан сумын Зэрэг гол багийн малчин Магсар овогтой Лхагвасүрэн
  • Зэрэг сумын Бургасан багийн малчин Домоо овогтой Атар
  • Цэцэг сумын Баянгол багийн малчин Дашдорж овогтой Батсайхан
  • Ховд сумын Цагаанбургас багийн малчин Ауталив овогтой Захиерия
  • Үенч сумын Нарийнгол багийн малчин Цахиуртай овогтой Баатархүү
  • Чандмань сумын Тахилт багийн малчин Жүгдэр овогтой Баттулга
  • Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин Самбид овогтой Эрдэнэбат

"Улсын аварга тариаланч"-аар: 

Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Мухамед овогтой Милихат

Жаргалант сумын Хайрхан багийн тариаланч Очирбат овогтой Сүх-Очир

Мянгад сумын Баянхошуу багийн тариаланч Адрааш овогтой Баатархан

Ховд сумын Улаанбураа багийн тариаланч Хасым овогтой Сабиржан  тус тус шалгарлаа. 

 

関連ニュース