ХОВД: Боловсролын өдөрлөгт 60 гаруй сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-23 15:45:10

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн нийт хүн амын 30 гаруй хувийг хүүхэд эзэлж байна.  

Хүүхдийн хөгжил, оролцоог дэмжин ажилладаг олон байгууллага байгаагийн нэг бол Хүүхдийн зөвлөл юм.


Тус зөвлөл жилд дунджаар 30 мянга орчим хүүхдэд хүрч ажилладаг гэх судалгаа гарчээ. 


Өнөөдөр Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлөөс "light to light" хэмээх боловсролын өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгт хөдөөгийн 12 сумын ерөнхий боловсролын сургууль болон аймгийн төвийн 8 сургуулийн сурагчдын төлөөлөл 60 гаруй хүн оролцож байна.

Өдөрлөгийн үеэр Ховд аймгийн нэр бүхий оюутан залуус гадаад, дотоодын их дээд сургуульд амжилттай суралцсан түүхээсээ хуваалцаж, өөрийгөө хөгжүүлэх, тэтгэлэг авах боломжууд, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, оюутан болоод анхаарах зарим зүйлийн талаар зөвлөмж мэдээлэл түгээлээ.  

Дээрх өдөрлөг нь хүүхдийн оролцооны байгууллагын хамгийн дээд байгууллага болох Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлөөс зохион байгуулж буй 2024 оны хамгийн анхны эвент гэдгээрээ онцлог юм.  

関連ニュース