ХОВД: Сар шинийн тавгийн идээний ааруул 200-280 мянган төгрөгийн үнэтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн томоохон зах, худалдааны төвд борлуулж байгаа сүү, цагаан идээний үнэ ямар
байгаа талаар тодрууллаа.
Өнгөрсөн онд худалдаа эрхлэгчид нэг кг ааруулыг 35-40 мянган төгрөгөөр борлуулж байсан бол одоо ааруул кг нь 50-55 мянган төгрөгийн үнэтэй байна.
Мөн нэг кг аарц 14 мянга, шар тос 50 мянга, зөөхий 40 мянган төгрөгийн үнэтэй
байна. Харин
нэг литр ямааны сүүг 5000 төгрөгөөр борлуулж байгаа юм.
Тун
удахгүй сар шинийн баяр болно. Иргэд сар шинийн баярын ширээ засахад зориулж цагаан
идээ, тэр дундаа ааруул худалдан авах эрэлт нэмэгдэж байна.
Одоогоор тавгийн идээ засахад зориулсан хэвтэй ааруул хэмжээнээсээ шалтгаалан 200-280 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин цагаан идээний багцыг иргэдийн сонголтод тулгуурлан 35-55 мянган төгрөгөөр борлуулж байна гэж худалдаа эрхлэгчид хэллээ.