ХОВД: "Хаврын өнгө" үзэсгэлэн худалдааны эхний өдөр 44.6 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-31 11:48:46

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/.  Ховд аймагт “Хаврын өнгө" сар шинийн үзэсгэлэн худалдаа гарч байна.


Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдэд нэг цэгээс сар шинийн бэлтгэлээ хангах боломж бүрдүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааг Ховд аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Төрийн банк, 
АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн санхүүжилтээр Хөгжлийн шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй BEST хөтөлбөр хамтран зохион байгуулж буй.  


Үзэсгэлэн худалдаанд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй 67 аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч оролцож, өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнийг сурталчилж, худалдан борлуулж байна.

Үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 30-нд эхэлсэн бөгөөд хоёрдугаар сарын 4-ний өдрийг дуустал үргэлжилнэ.  


Үзэсгэлэн худалдааны эхний өдөр бизнес эрхлэгчид бэлэг дурсгал, гар урлал, гутал, үнэт эдлэл, хэвийн боов, сүү цагаан идээ, чацаргана гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг борлуулж, 44.6 сая төгрөгийн орлого бүрдүүлжээ.


関連ニュース