ХОВД: Үхрийн махны үнэ 15.4 хувиар нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд үйл
ажиллагаа явуулж буй зах, худалдааны төвүүдэд махны үнэ ямар байгаа талаар
тодрууллаа.
Өмнөх долоо хоногт нэг кг үхрийн махыг 13 мянган төгрөгөөр борлуулж байсан.
Тэгвэл одоогийн байдлаар нэг кг үхрийн мах дунджаар 15
мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо
хоногийн дундаж үнээс 15.4 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин нэг кг хонины махыг дунджаар 13 мянган төгрөг, нэг кг ямааны махыг 10 мянган төгрөгөөр худалдаж байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнийн түвшинд байна.
Ховд аймгийн Статистикийн хэлтсээс долоо хоног бүр судалгаа авч, зарим гол
нэрийн бараа бүтээгдэхүүний дундаж үнийн харьцуулалт хийж, олон нийтэд
танилцуулж байгаа юм.