СҮХБААТАР: Хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-02-01 18:08:20

Баруун-Урт 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нийт нутгаар энэ сард олон жилийн дундаж /ОЖД/-аар агаарын температур 14–22°С–аар хүйтэн байдаг бол илүү хүйтэн, мөн ахиу цас орох төлөвтэй байгааг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


2024 оны хоёрдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногт ОЖД–аас 12°С–аар хүйтэн байх бол сарын дунд үеэр бага зэрэг цас орж, сарын сүүлээр мөн цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах аж.


Харин сар шинийн баярын өдрүүд буюу хоёрдугаар сарын 6-наас 13-ныг хүртэлх хугацаанд цас орохгүй, тал хээрээрээ явган цасан шуурга шуурна.  

Хоёрдугаар сарын 9-нөөс хүйтний эрч бага зэрэг чангарч шөнөдөө -22...-27 градус, өдөртөө -14...-19 градус хүйтэн байна. 

関連ニュース