ХОВД: Жаргалант сумын 12 багт хяналт шалгалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-03-18 16:01:24

Жаргалант, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/  Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас ажлын баг томилж, 12 багийн нутаг дэвсгэрт тодорхой хуваарийн дагуу хяналт шалгалт хийхээр болжээ.  

  

Уг  ажил өнөөдөр Рашаант багаас эхэлж байна.


Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлыг оновчтой төлөвлөх, сум, багийн нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэх, судалгаа, үнэлгээ хийх, зарим зөрчил дутагдлыг арилгах зорилтын дагуу  хяналт шалгалтыг хийх юм.  


Жаргалант сумын Засаг дарга Ц.Цогтбаяр болон мэргэжлийн байгууллагын төлөөллүүд өнөөдөр Рашаант багийн гудамжаар явж, дэд бүтцийн ажил, орчны тохижилт үйлчилгээ, газар эзэмшихтэй холбоотой асуудалтай газар дээр нь танилцлаа.   


Энэ үеэр и
ргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад анхаарч, нийтийн эзэмшлийн гудамж талбайн өнгө үзэмжийг дээшлүүлэх, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, хог хаягдлыг багасгах чиглэлд хэд хэдэн санал гаргав. Мөн учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, стандартад нийцүүлэн засаж сайжруулах ажлын талаар мэргэжилтнүүд тэмдэглэл хөтөлж, холбогдох байгууллага, албаны төлөөлөлд уламжлахаар боллоо. 


関連ニュース