СҮХБААТАР: Нийт нутгаар 0,8-2 мм цас оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 27-ны 12.00 цагийн орчимд Мөнххаан,
Түмэнцогт суманд цасаар шуурч эхэлсэн бөгөөд нийт
нутгаар хүчтэй салхи салхилж, 12-16
цаг цас үргэлжлэн оржээ. Шөнөдөө -10-13 градус
хүйтэн хоносон гэж аймгийн УЦУОШТ-өөс
мэдээллээ.
Аймгийн нийт
нутгаар салхины дундаж хурд 15-16 м/с өрөвхийлөлт 20-22 м/с хүрч, 0,8-2 мм цас унажээ. Халзан, Онгон
суманд хамгийн их цас орсон байна.
Цаг агаарын уг үзэгдэлтэй
холбоотойгоор аймгийн ОБГ-т ямар
нэг дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна.
Энэ сарын 30-наас цаг агаар дулаарна. Харин дөрөвдүгээр сарын эхээр дахин бага хэмжээний цас орох төлөвтэй байна гэлээ.