"Дорнын фестиваль" олон улсын үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-05-03 16:54:18

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Дорнын фестиваль“ /Festival Dell’Oriente/ олон улсын үзэсгэлэн Ром хотноо 2024 оны 4 дүгээр сарын 20-ноос 5 дугаар сарын 1-нд болов.


Азийн улс орнуудын соёл урлаг, ёс заншил, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулдаг тус үзэсгэлэнд Монгол Улс зочин орноор оролцов. Монголын үзэсгэлэнг нээж Элчин сайд Ц.Нарантунгалаг, “Festival Dell’Oriente“-ын захирал Б.Анжела нар үг хэлэв.


Жил бүр Италийн 11 хотод зохион байгуулагдаж олон сая хүн оролцдог энэхүү үзэсгэлэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Мишээл Экспо компанийн төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүнээрээ  оролцлоо.


Үзэсгэлэнгийн үеэр язгуур урлагийн Хөх Монгол хамтлагийн тоглолт, үндэсний бүжиг, үндэсний хувцасны үзүүлбэр,  зургийн үзэсгэлэн,  монгол  уран бичлэг зэрэг үйл ажиллагаа зохион байгуулжээ.



関連ニュース