СҮХБААТАР: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нартай хамтран 14 иргэнд мэс засал хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-21 10:15:27

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч нарын баг тус аймагт ажиллаж, дурангийн мэс засал ба ололт амжилт сэдэвт онол дадлага хосолсон ажлын байрны сургалтыг зохион байгуулжээ. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал болон чих хамар хоолойн эмч нартай хамтран 14 иргэнд мэс засал хийсэн байна. 

 

Дурангаар цөсний хүүдий авах мэс засал, цавины ивэрхий, түрүү булчирхайн томрол, бүдүүн гэдэсний амсар, шамбарамын зангилаа авах, өөхөн эдийн ургацаг, хамрын таславч засах зэрэг хагалгааг орон нутгийн эмч нартай хамтран хийжээ.  


 

Мөн эмч, сувилагчдад онолын сургалт хийж, 60 эмч, ажилтныг хамруулжээ. Энэхүү онол, дадлага хосолсон сургалтын гол зорилго нь дээрх төрлийн хагалгаануудыг орон нутгийн эмч нар бие даан хийхэд мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгөхөд чиглэжээ.   

 

Эмч нарын бүрэлдэхүүнд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Н.Алтанчимэгээр ахлуулсан найман эмч багтсан бөгөөд дөрөв хоногийн хугацаатай тус аймагт ажилласан байна.   

 

関連ニュース