СҮХБААТАР: Сурагчдын дотуур байрыг байнгын ашиглалтад хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-26 16:19:14

Баруун-Урт 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Түвшинширээ суманд 100 ортой сурагчдын дотуур байр шинээр барьж дуусчээ. Аймгийн засаг даргын захирамжаар томилогдсон ажлын баг барилга угсралтын талбайд ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.




 

Барилга нь төмөр бетон суурь, төмөр бетон карказ, хөнгөн блокон ханын дүүргэгчтэй, хөөсөнцөр дулаалгатай, хавтгай дээвэртэй, дулаан, цэвэр ус хангамж, цахилгаан, холбоо дохиолол төвлөрсөн шугам сүлжээнд бүрэн холбогдсон. Цэвэрлэх байгууламж нь бохир усыг 97 хувь цэвэршүүлэн хөрсөн шингээх шийдэлтэй. Сурагчдын өрөө, хооллох танхим, соёлын танхим, тоглоомын өрөө, ариун цэврийн өрөө тасалгаатай гэж аймгийн  ГХБХБГ-аас танилцууллаа.


 

Барилга угсралтын гүйцэтгэгчээр орон нутгийн Түвшинмөнхкомпани ажиллаж, хоёр жилийн хугацаанд гүйцэтгэсэн байна.

 

2020-2024 онд тус аймагт улсын төсвийн хөрөнө оруулалтаар долоон сургууль, гурван цэцэрлэг, хоёр дотуур байр шинээр барьжээ.

 

 

関連ニュース