СҮХБААТАР: Авто пүүтэй болсноор замын эвдрэл эрс багасна гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Авто замын эвдрэл нь
иргэдийн эд хөрөнгөд халтайн дээр зам тээврийн осол гарах шалтгааны нэг болдог.
Замын эвдрэлийг засаж сэлбэхээс илүүтэй эвдрэл үүсэхгүй байх нөхцлийг бий болгох хэрэгтэй. Ингэхийн
тулд нэн тэргүүнд замын хяналтын авто пүүтэй болох шаардлагатай болжээ.
Аймгийн төв доторх болоод хот хоорондын зам нь буталсан чулуун суурьтай, 5 см асфальтан хучилттай. Бүх зам энэ стандартаар
баригдсан. Ийм зам дээр 44 тонноос илүү даацтай машин зорчиж болохгүй гэсэн дүрэмтэй. Харамсалтай нь Сүхбаатар аймагт энэ дүрэм хэрэгждэггүй нь дээрх хяналтын авто пүү байдаггүйтэй холбоотой.
Өөрөөр хэлбэл хэмжилтийн авто пүү байдаггүй, тогтмол хянаж чаддаггүй учир дээрх байдал давтагдсаар
байгаа юм. Жил бүр хэдэн зуун саяар замын засвар, үйлчилгээг хийдэг ч нэг жил хүрэхгүй дахиад эвдэрдэг байдал үргэлжилсээр байна. Хэрвээ авто пүүтэй болж, хянаад эхэлбэл замын
эвдрэл, түүнд зарцуулж байгаа төсөв ч хэд дахин буурах боломжтой гэж Талын зам ТӨК-ийн гүйцэтгэх захирал Б.Түвшинмөнх хэллээ.
Баруун-Урт –Өндөрхаан чиглэллийн А2001 дугаартай авто замд өнгөрсөн хавраас хойш 900 орчим сая төгрөгийн засварыг хийсэн ч шинээр эвдрэл үүссээр байгаа юм байна. Мөн аймгийн төв доторх замуудад 1550 м.кв эвдрэл үүсжээ. Төв доторх зам засварыг хийхээр тендер зарласан ч компаниуд оролцохгүй байгаатай холбоотойгоор засварын ажил удааширсаар байгаа гэнэ.