СҮХБААТАР: Шилийн гол аймгийн худалдааг дэмжих хороотой хамтарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-20 09:48:14

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Сүхбаатар аймаг дахь салбар танхим БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн Худалдааг дэмжих хороотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.


 

Тодруулбал энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд БНХАУ-ын Бугат хотноо болсон  Монгол, Орос, Хятад улсын ХАҮТ-уудын худалдаа, эдийн засгийн 17 дугаар чуулганаар Монгол Улсын таван аймаг хөрш орнуудын худалдааны танхимтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны нэг нь Сүхбаатар аймаг болжээ.  

 

Уг чуулганд МҮХАҮТ-ын удирдлагууд болон 21 аймгийн салбар танхимын дарга нар оролцжээ. Газар тариалан, мал аж ахуйн хамтын ажиллагаа, хөгжилийн форум, Эрчим хүчний шинэ технологи, хөгжил, ашиглалтын форум, Соёлын аялал жуулчлалын цогц хөгжлийн форум, Худалдааны хуулийн үйлчилгээний хамтын ажиллагааны дугуй ширээний уулзалт гэсэн дөрвөн үндсэн үйл ажллагааны хүрээнд чуулганыг зохион байгуулсан байна. 

関連ニュース