ХОВД: Захчин угсаатны өв соёлыг сурталчлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-21 10:54:28

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын хүн амын 90 гаруй хувийг захчин угсаатан эзэлж байна. 

Иймээс захчин угсаатны ёс заншил, өв соёл, нутгийн онцлог, түүхийг иргэдэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Захчин өв" сэдэвт үйл ажиллагаа зохион байгууллаа.  

Энэ нь Ховд аймгийн Зэрэг сумыг үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ойд зориулсан баярын эхлэл байв. Энэ үеэр захчин ардын дуу, ерөөл магтаал, хувцас, уламжлалт тоглоом наадгай, сайхан морьтой хос шалгаруулах гэсэн таван төрлийн тэмцээн зохион байгуулахад Зэрэг, Мөст, Манхан, Үенч, Алтай сумын иргэд оролцжээ.  

Энэ онд Ховд аймгийн таван сум 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Түүний нэг Зэрэг сум 100 жилийн ойн баяраа тусгай хөтөлбөрийн дагуу энэ сарын 20-24-ний өдөр тэмдэглэж байгаа юм.   










関連ニュース