ХОВД: Махны үнэ тодорхой хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-27 14:11:29

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Ховд аймагт одоогоор нэг кг хонь, үхрийн мах дунджаар 14 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм.  


Мөн нэг кг ямааны махыг 13 мянган төгрөгөөр зарж байгаа нь өмнөх долоо хоногийн дундаж үнээс 7.1 хувиар буурсан үзүүлэлт гэж Ховд аймгийн Статистикийн хэлтсээс  мэдээллээ.

Одоогийн байдлаар тус аймгийн малын зах дээр хонь, ямааг  150-280  мянган төгрөгөөр борлуулж байна.  

関連ニュース