ДАРХАН-УУЛ: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд автомашин хүлээлгэн өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Toyota аqua маркийн таван автомашиныг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Автомашинтай болсноор өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа багийнхаа ахмад, нярай, хэвтрийн дэглэмтэй иргэдэд гэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна.
Ингэснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дуудлагаар болон эмчилгээний дагуу гэрээр хүргэхэд цаг хугацаа алддаг байдал багасаж байна. Учир нь автомашингүй байх хугацаанд томоохон багуудын ӨЭМТ-ийн эмч, сувилагч такси хүлээх, алхах тохиолдол байсан.
Цаашид нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгөх бус ӨЭМ-ийн төвдөө хандан дуудлага өгөх, эмнэлэгт очих боломжгүй иргэдэд цаг хугацаанд гэрт нь очиж тусламж үзүүлэх боломжтой боллоо.