Зам засах тухай Засаг даргын даалгаврыг хугацаанд нь гүйцэтгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-14 14:46:08

“АЗЗА” ТӨХК Эрдэнэбулган сумын төвийн орон нутгийн чанартай авто замын хучилтанд гарсан нүхний засвар, бортолгойн  1 ба 2 дугаар гудамжны үзүүр, Батномгон дэлгүүрийн баруун талд хайрга хийж, бортолгойн 9 дүгээр гудамжнаас 6 дугаар  гудамжны үзүүр, баруун талын замын хажуугийн асгасан хайргыг далан болгох, бортолгойн 49 ба 50 дугаар гудамжинд асгасан шороог тарааж тэгшлэв.

Мөн асфальто бетон замын хучилтын засварыг  39,2 хавтгай дөрвөлжин метр талбайд  хийжээ.

9 дүгээр сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан ажлын хэсгийнхний хамт Эрдэнэбулган суманд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлууд, нийтийн эзэмшлийн зам талбай ашиглалттай танилцах үеэрээ Цэцэрлэг хот доторх нийт авто замын гэмтэл эвдрэл, гарсан нүх цоорхойг засварлах үүрэг даалгаврыг 10 дугаар сарын 5-ны дотор хийж дуусгахыг “АЗЗА” ТӨХК-д өгсний дагуу энэхүү ажлуудыг гүйцэтгэжээ.

           Архангай аймаг Л.Булган

関連ニュース