СҮХБААТАР: Урьдчилсан дүнгээр АН ялалт байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-10-11 22:25:04

Баруун-Урт 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймгийн сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуулийн санал хураалтын дүнг урьдчилсан байдлаар танилцууллаа. Нийт 29706 сонгогч буюу 72,8 хувь нь саналаа өгч, 29 суудалтай аймгийн ИТХ-д АН олонх болжээ.


Ингэснээр Сүхбаатар аймгийн Ардчилсан нам 1992 оноос хойш есөн удаагийн сонгууль болсноос зургаад нь дараалан ялалт байгуулж байна.


Тодруулбал, аймгийн ИТХ-д АН 20, МАН 9 мандатыг авлаа. Харин сумдын тухайд Онгон, Дарьганга, Халзан, Мөнххаан, Түвшинширээ суманд МАН, Баяндэлгэр, Түмэнцогт, Эрдэнэцагаан, Уулбаян, Баруун-Урт, Наран, Асгат суманд АН ялалт байгуулжээ.


Халзан сум хамгийн өндөр буюу 89 хувийн ирцтэйгээр сонгуулийн санал хураалтыг дуусгасан байна.

 

関連ニュース