ДОРНОГОВЬ: Мянга гаруй мод суулгажээ

ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
erdenebulgan@montsame.mn
2024-10-16 15:17:17

Сайншанд, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Аймгийн Байгаль орчны газар, Сайншанд сумын  ЗДТГ хамтран энэ жилийн намрын улирлын мод тарих ажлыг энэ оны аравдугаар сарын 15-нд Сайншанд сумын хоёрдугаар багт байрлах “Чандмань-Илч Цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд эхэллээ.


Намрын нөхөн тариалалтад Сайншанд сумын  37 аж ахуй нэгж байгууллагын 307 ажилтан, албан хаагч, иргэд нэгдэж гурван төрлийн 1000 гаруй модыг суулгасан байна. Мөн мод тарих өдөрт зориулан мод үржүүлдэг иргэн, аж ахуй нэгжүүд модны суулгац худалдан борлуулжээ.


Дорноговь аймагт аймгийн Байгаль орчны газар болон Замын-Үүдийн “Борхойн Баянбүрд” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар мод үржүүлгийн газрыг ажиллуулж байна. Энэ жил анхны хоёр настай мод буюу 4000 гаруй суулгацыг өөр газарт шилжүүлэн суулгахад бэлэн болсон  аж


Хайлаас, жигд, сухай, улиас, чацаргана, буйлс, гүйлс зэрэг говьд ургах боломжтой суулгацыг говийн хөрсөнд тарьснаар нийтийн эзэмшлийн зам талбайг ойжуулах, сумдын ойн зурваст салхины хаалт хэлбэрээр модлог ургамлыг тариалахад томоохон материаллаг бааз болох юм.




関連ニュース