Тамирчдад олгох урамшуулал нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-10-17 17:40:09

   Увс аймгийн Засаг даргын зөвлөлийн шийдвэрээр аймаг, бүс, улс, тив, дэлхий, олимпийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдын шагнал урамшуулалд өөрчлөлт орж, тодорхой хэмжээгээр нэмэгдсэн байна.

   Энэ дагуу Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Н.Түвшинбаяр, Ц.Улаанхүү, Ц.Мягмарсүрэн, Б.Маралмаа, мөнгөн медаль хүртсэн Б.Галдан-Өсөх, Г.Аминтулга, хүрэл медаль хүртсэн Н.Хосбаяр, П.Төрмөнх нарыг аймгийн удирдлагууд хүлээн авч өнөөдөр болсон албан газрын дарга, эрхлэгч нарын хурал дээр мөнгөн шагнал гардууллаа.

   Үүнээс гадна Ж.Цэгмэд, Ц.Улаанхүү, Н.Хосбаяр, Н.Золбаяр нар Спортын дэд мастер цолоор шагнагдсаныг гардуулан өгсөн юм. Түүнчлэн, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн М.Мөнхсүлд, мөнгөн медаль хүртсэн П.Төртогтох, хүрэл медаль хүртсэн Б.Ганзаяа, Д.Хулан нарыг ч мөн шагнаж урамшууллаа.

   Аймаг орон нутгийнхаа, цаашлаад улс эх орныхоо нэрийг гаргасан мундаг тамирчид олноор төрүүлэхийг Увс аймгийнхан зорьж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

関連ニュース