СҮХБААТАР: Дулааны станцын ажиллагаа хэвийн горимд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-11-21 10:40:30

Баруун-Урт, 2024 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын дулааны станцын уурын зуухны их засварын ажил удааширсантай холбоотойгоор олон хэрэглэгч гэртээ халаалтгүй хүнд нөхцөлд байсан. Тэгвэл станцын нэгдүгээр зуухны их засвар бүрэн дуусч, үйл ажиллагаа нь хэвийн горимд шилжлээ.



Тус станцаас дулаанаар хангагддаг 1978 айл, 169 аж ахуйн нэгж бий. Үйл ажиллагааны доголдлоос болж өнгөрсөн хугацаанд халуун усгүй, халаалтаа бүрэн авч чадаагүй хэрэглэгчдийн дулааны төлбөрийг нэг сар 100 хувь чөлөөлөхөөр болжээ. Тодруулбал аймгийн Засаг  дарга станцын үйл ажиллагаа, цаашдын бэлэн байдалтай танилцаж, уг шийдвэрийг гаргалаа.


Дулааны станцын нэг, хоёрдугаар зуух бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Дахин гэмтэл, саатал гарах асуудал байхгүй, нөөц хангалтай бий гэх тайлбарыг станцын удирдлагууд өгч байна

関連ニュース