УВС: Баруун бүсийн математикийн олимпиадад Увсынхан тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны хоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Баруун
бүсийн математикийн олимпиад Улаангом суманд болж, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан,
Увс аймгийн 40 багш,
120 сурагч,
хоёр өдрийн турш оюун
ухаан, мэдлэг чадвараа
сорин өрсөлдлөө.
Олимпиадын D
ангилал буюу 7-8 дугаар ангийн төрөлд Увс аймгийн 1-р сургуулийн сурагч Б.Мишээл, E ангилал буюу 9-10 дугаар ангийн төрөлд Увс аймгийн 3-р сургуулийн сурагч Б.Цэнгэл, F ангилал буюу 11-12 дугаар ангийн төрөлд Увс аймгийн “Эрдмийн эхлэл” ЕБС-ийн сурагч Э.Амаржаргал нар тус тус
тэргүүлж, алтан медаль хүртсэн байна.
Харин S
ангилал буюу Бага
ангийн багш нарын
төрөлд Увс аймгийн Өмнөговь ЕБС-ийн багш Д.Төгөлдөр, T ангилал буюу Дунд ангийн багшийн төрөлд Увс аймгийн 1-р сургуулийн багш Б.Бямбасүрэн түрүүлжээ.
Олимпиадын төрөл тус бүрийн мөнгөн медалийн эзнээр хоёр
хүн, хүрэл медалийн эзнээр гурван хүн тус тус шалгарсан байна.
Багийн дүнгээр Увс, Баян-Өлгий, Ховд аймаг эхний гурван
байрт оржээ.