УВС: Аймгийн аварга шатарчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-03-24 15:47:43

Улаангом. 2025 оны гуравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. 2025 оны Увс аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаангом суманд боллоо. Тэмцээнд 56 шатарчин ур чадвар, оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.


Эрэгтэй төрөлд нэгдүгээр байрыг Цогцолбор 1-р сургуулийн багш Ц.Цэдэвсүрэн, хоёрдугаар байрыг Баруунтуруун сумын О.Эрдэнэтогтох, гуравдугаар байрыг Давст сумын Ш.Мөнхбат нар хүртлээ.


Харин эмэгтэй төрөлд нэгдүгээр байрыг “Ойрад” театрын ажилтан Ж.Алтанцэцэг, хоёрдугаар байрыг Улаангом сумын 12-р багийн иргэн Г.Галцэцэг, гуравдугаар байрыг Цогцолбор 2-р сургуулийн Б.Мөнгөнзаяа нар эзэлсэн байна.

  

Тэрчлэн хамгийн их оноотой ахмад настнаар Өмнөговь сумын Б.Сүхбаатар, хамгийн их оноотой өсвөрийн эрэгтэй шатарчнаар Цогцолбор 1-р сургуулийн Т.Тэмүүлэн, эмэгтэй шатарчнаар мөн сургуулийн Л.Нарансолонго нар шалгарчээ.


Энэ жилийн аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээний хувьд оролцогч ихтэй, зохион байгуулалт сайтай, үзэгч хөгжөөн дэмжигч олонтой болсноороо онцлог байлаа.




関連ニュース