ДАРХАН-УУЛ: Ахмадууд хөдөлмөрийн биржээр дамжуулан ажилтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-04-03 13:42:21

Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/Дархан сумын ЗДТГ, Ахмадын хөдөлмөр, хөгжлийн биржийг байгуулж хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудыг ажил олгогч байгууллагуудтай холбох ажлыг эхлүүлээд хоёр жил болж байна. Ингэхдээ тэдний туршлага, ур чадварыг нийгэмд үр ашигтайгаар ашиглах зорилготойгоор нийгэмд оролцоотой байх, эзэмшсэн мэргэжил, ур чадварыг нь туршлага болгоход анхаарчээ.


Дархан сумын хэмжээнд арван мянга гаруй ахмад настан байдаг бөгөөд өнгөрсөн жил 120 гаруй ахмад хөдөлмөр эрхлэх боломжтой болж, тогтвортой ажлын байранд зуучлуулжээ.


Энэ жилийн хувьд Дархан хотын соёл амралтын хүрээлэнд 20 ахмад ажилд зуучлуулжээ.

Мөн аж ахуйн нэгж байгууллагууд ахмадуудыг туршлагатай, найдвартай ажиллах хүчин хэмээн үзэж, тэднийг ажилд авах сонирхолтой байдаг ажээ.




Цаашид ахмадын хөдөлмөр, хөгжлийн биржийг өргөжүүлж, илүү олон ахмадыг ажлын байраар хангах, тэдэнд тохирсон уян хатан ажлын нөхцөл бүрдүүлэх чиглэлээр бодлого хэрэгжүүлэхээр Дархан сумын ЗДТГ, ахмадын холбоотой хамтран ажиллаж байна.


Тогтмол ажил эрхлэх нь тэдний санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэхээс гадна, нийгмийн идэвхийг нэмэгдүүлж, сэтгэл зүйн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгааг буйг ахмадууд онцолж байна.


Түүнчлэн өөрсдийн сонирхол, мэргэжил, туршлагад тохирсон ажлын байранд зуучлуулж, хөдөлмөр эрхлэх боломжтой болсон нь нийгэмд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.

関連ニュース