ХОВД: Ойрын өдрүүдэд салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-04-03 15:26:40

Жаргалант, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын өдрүүдэд Ховд аймгийн ихэнх нутгаар салхи шуургатай байх төлөвтэй.

Тодруулбал, салхи энэ сарын 4-нд уулархаг нутгаар, энэ сарын 5, 6-нд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Иймд болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Өнөөдөр Ховд аймгийн нутгаар багавтар үүлтэй. Салхины хурд баруунаас секундэд 3-8 метр, зарим газраар секундэд 10-12 метр хүрч байна.

Харин агаарын температурын хувьд уулархаг нутгаар +2+7 градус, бусад нутгаар +7+12 градус дулаан байгаа юм.

Өчигдөр Булган, Алтай сумын нутгаар бороо, Үенч суманд цас оржээ.


Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээгээр энэ сарын 6-нд зарим газраар хур тунадас орно гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.   

関連ニュース