ДАРХАН-УУЛ: Дижитал дэд станц байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Төвийн бүсийг цахилгаанаар хангагч Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК Монгол Улсын эрчим хүчний систем, түгээх сүлжээнд анхны ухаалаг сүлжээг нэвтрүүлэв.
Уламжлалт дэд станцаас дижитал дэд станц руу шилжиж ухаалаг сүлжээг нэвтрүүлэн 35/6 кВ-ын
чулуун карьер дижитал дэд станцыг ашиглалтад орууллаа.
Эрчим хүчний хөгжлийн чиг хандлага,
дэвшилтэт технологи, инновацын шийдлийг үйл
ажиллагаандаа нэвтрүүлж буй Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх
сүлжээ ХК түүхт 60 жилийн ойгоо угтан уг дэд станцыг ашиглалтад оруулж байна.
Дижитал станцыг нэвтрүүлснээр орон зай, цаг хугацаанаас үл хамааран таслалт, сэлгэн залгалт, шуурхай ажиллагааг алсаас удирдах боломжтой болж байна.
Энэхүү Чулуун карьер дэд станцаас 1689 ахуйн хэрэглэгч, 246 ААН, нийт 1935 хэрэглэгчийг цахилгаан, эрчим хүчээр хангаж байна.
Түүнчлэн хүний буруутай үйл ажиллагаанаас гарах эрсдэлийг бүрэн арилгаж, гэмтлийг түргэн шуурхай тодорхойлох боломжтой бөгөөд тостой тоноглолыг шинэчилснээр хүлэмжийн хийн ялгаруулалтыг багасгаж, найдвартай ажиллагаа сайжирч, хяналтыг диспетчерийн мэдэлд шилжүүлснээрээ онцлогтой юм.
Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК нь Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн 26 сумын 74000 км нутаг дэвсгэрт орших 60 гаруй мянган хэрэглэгчид цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагааг үзүүлж байна.
Ташрамд, 1965 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сайд нарын зөвлөлийн дугаар тогтоолоор “Дархан Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газар” байгуулах шийдвэр гарч, өдгөө нэгэн жарны түүхийг бүтээлцэж байна.
Энэхүү түүхэн өдөр Монгол Улсын Эрчим
хүчний систем тэр дундаа түгээх сүлжээний анхдагч болж, уламжлалт дэд станцаас дижитал дэд станц руу шилжиж ухаалаг сүлжээг нэвтрүүлж, орчин үеийн дэвшилтэт технологиор
60 жилийн ойгоо
угтаж байгаадаа баяртай байна гэж тус компанийн хамт олон сэтгэгдэл өндөр
байна.