Резидент эмч нарыг АНУ-д сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-04-14 10:50:41

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Төгсөх дамжааны резидент эмч нарыг АНУ-д тэтгэлгээр сургана.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар төгсөлтийн дараах сургалтыг олон улстай хамтарсан хөтөлбөрөөр хийхээр болжээ. Энэ хүрээнд БНСУ-ын “Олон улсын боловсролын солилцооны холбоотой хамтран 3 шатны сонгон шалгаруулалт явуулсан аж. Үүнд, ирэх зургаадугаар сард төгсөх ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүд, Цэргийн төв эмнэлгийн Мэс заслын төгсөх дамжааны резидент эмч О.Номунзул, М.Номин-Эрдэнэ нар шалгарч, АНУ-д сурахаар болжээ.


Улсын хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 1161 резидент эмч суралцсанаас 1045 нь хүний их эмчээр, 80 нь уламжлалт анагаах, 36 шүдний их эмчээр мэргэшиж байгаа аж.

 



関連ニュース