Нийт нутгийн 80 орчим хувьд ургамал цухуйгаагүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-04-14 12:53:01

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол орны нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.


Ховд, Завхан, Өмнөговь, Дундговийн зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговийн ганц нэг сумын нутгаар энэ сарын 10-ны байдлаар ургамал цухуйсан ч мал бэлчээх боломжгүй байгаа. Булган, Сэлэнгийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар дунд зэргийн, Дархан-Уул, Өмнөговь, Дорнодын зарим, Хөвсгөл, Булган, Төв аймгийн ганц нэг сумын нутгаар ургамал хэвийн ургасныг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн мэдээлжээ.


Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Өлгийд 28 м/с, Говь-Алтайн Эрдэнэд 36 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

 

関連ニュース