Баруун болон төвийн аймгуудын нутгаар 25-нд хүчтэй салхи, шороон шуургатай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн баруун баруун хагаст
баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос салхи секундэд 5-10 метр, нутгийн
зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дорнод-Дарьгангын тал нутаг,
Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3-+8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл,
Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +9-+14 градус, Их нууруудын
хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19-+24 градус, бусад нутгаар
+13-+18 градус дулаан байна.
Ихэнх нутгаар энэ сарын 24-нд дулаарна. Гэвч энэ сарын 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд говь болон зүүн аймгуудын
нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.