Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадастай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 8-20 цаг хүртэл солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн зүүн хагаст баруун
хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн
нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хэнтийн уулархаг нутаг,
Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хараа, Ерөө, Туул,
Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3-+8 градус, Их нууруудын хотгор,
говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20-+25 градус, Алтайн уулархаг нутаг,
Хангайн нурууны ар, өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +15-+20 градус,
бусад нутгаар +8-+13 градус дулаан байна.
Нутгийн зүүн хэсгээр салхи түр
зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурч, сэрүүсэхийг ЦУОШГ-аас
анхааруулжээ.